uih-togtool
Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилох тухай
Хүчин төгөлдөрМонголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилох тухай
2004-01-08, Улаанбаатар4
Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 27¹ дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Цэрэнсономын Аюурзаныг Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар, Самбуугийн Дэмбэрэл, Дэмчигжавын Моломжамц, Дуламсүрэнгийн Нямаа, Жигжидийн Үнэнбат, Чимидийн Энхбаатар нарыг Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнээр тус тус томилсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ