Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2004 › Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай

uih-togtool

Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай

2004-01-08, Улаанбаатар5

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Тэтгэвэр нь түр зогсоогдсон иргэдийн авч байгаа нөхөн олговрын доод хэмжээг сард 32000 төгрөгөөр тогтоож, 2004 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

2.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2002 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 67 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ