Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2004 › 2004 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай

uih-togtool

2004 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай

Хүчин төгөлдөр

2004 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай

2004-01-09, Улаанбаатар7

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Байнгын хороодоос ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын 2004 оны хаврын ээлжит чуулганаар хууль тогтоомжид хугацаа зааж хэлэлцэхээр тогтсон болон бодлогын шинжтэй гэж үзсэн дараахь асуудлыг хэлэлцүүлсүгэй:

1/

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

2/

Усны тухай багц хуулийн төсөл;

3/

Байгаль орчны багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

4/

Тариалангийн тухай хуулийн төсөл;

5/

2005 оны төсвийн хүрээний мэдэгдэл;

6/

Монгол Улсын 2003 оны төсвийн гүйцэтгэл;

7/

Чингис хааны нэрийг хэрэглэх тухай хуулийн төсөл;

8/

бусад.

2.

Улсын Их Хурлын ээлжит чуулганы хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцүүлсүгэй.

3.

Улсын Их Хурлын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр төсөл санаачлагчдаас санал болгосон болон шаардлагатай гэж үзсэн бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг 2004 оны 3 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлбэл энэ оны хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрсүгэй.

4.

Улсын Их Хурлын 2004 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нар болон Тамгын газар /Н.Лувсанжав/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ