uih-togtool
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай
Хүчин төгөлдөрЗасгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай
2004-11-05, Улаанбаатар24
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээ бүрийг Засгийн газрын гишүүдэд нэг бүрчлэн хариуцуулж ажиллахын хамт хөтөлбөрийн биелэлтийн явцыг Улсын Их Хуралд жил бүр танилцуулж байхыг Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдоржид үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР