Нүүр ›
uih-togtool ›
2004 ›
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2005 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай
uih-togtool
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2005 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай
Хүчин төгөлдөрТөрөөс мөнгөний бодлогын талаар 2005 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай
2004-12-02, Улаанбаатар27
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2005 онд баримтлах үндсэн чиглэлийг хавсралтаар баталсугай.
Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг Улсын Их Хуралд улирал тутам танилцуулж байхыг Монголбанк /О.Чулуунбат/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР