Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2004 › Зарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Зарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Зарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2004-12-09, Улаанбаатар30

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүдийн санал, дүгнэлтийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүн Сангажавын Баярцогтыг Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс, Улсын Их Хурлын гишүүн Рэнцэнгийн Будыг Нутгийн өөрөө удирдах ёсны дэд хорооны бүрэлдэхүүнээс, Улсын Их Хурлын гишүүн Рэгжийбуугийн Нямсүрэнг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.

Улсын Их Хурлын гишүүн Лүймэдийн Гансүхийг Ёс зүйн дэд хорооны гишүүнээр, Улсын Их Хурлын гишүүн Горчинсүрэнгийн Адъяаг Нутгийн өөрөө удирдах ёсны дэд хорооны гишүүнээр, Улсын Их Хурлын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг Хүний эрхийн дэд хорооны гишүүнээр тус тус баталсугай.

3.

Энэ тогтоолыг 2004 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР