uih-togtool
Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай
Хүчин төгөлдөрЗарим Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай
2004-12-09, Улаанбаатар31
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 3.3 дахь заалт, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Баатарын Эрдэнэсүрэн, Дэд бүтцийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Жанлавын Наранцацралт, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжлийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Сайнбуянгийн Отгонбаяр, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Чойнзонгийн Содномцэрэн нарыг тус тус сонгосугай.
”Байнгын хороодын дарга нарыг сонгох тухай” Улсын Их Хурлын 2004 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн 7 дугаар тогтоолын 1 дэх заалтын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны даргаар гэснийг Байгаль орчны байнгын хорооны даргаар гэж өөрчилсүгэй.
Энэ тогтоолыг 2004 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР