uih-togtool
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
Хүчин төгөлдөрНийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
2004-12-09, Улаанбаатар32
Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг дор дурдсанаар шинэчлэн баталсугай:
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга: -Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд.
Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр: -Сангийн дэд сайд; -Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд; -Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын албаны дарга.
даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр: -Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дэд ерөнхийлөгч; -Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ажилчдын ҮЭ-ийн холбооны дарга; -Монголын “Гэгээрэл” ҮЭ-ийн холбооны төлөөлөл.
ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр: -Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч; -“Тахь-Ко” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга; -“Мах импекс” ХК-ийн дэд захирал.
Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаа 2006 оны 1 дүгээр сард дуусгавар болгохоор тогтоосугай.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР