Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2004 › Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай

uih-togtool

Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай

Хүчин төгөлдөр

Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай

2004-12-16, Улаанбаатар36

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 35.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тоог хавсралтаар баталсугай.

2.

Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхийг Улсын Их Хурлын Тамгын газар /Н.Лувсанжав/-т даалгасугай.

3.

Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР