Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2004 › Хуулиудын төслийг буцаах тухай

uih-togtool

Хуулиудын төслийг буцаах тухай

Хүчин төгөлдөр

Хуулиудын төслийг буцаах тухай

2004-12-30, Улаанбаатар38

Монгол Улсын Их Хурлын чуулгааны хуралдааны дэгийн 23.3.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

”Чингис хаан” нэр, Чингис хааны хөргийг хэрэглэх асуудлыг хуульчлан зохицуулах зорилгоор боловсруулагдсан хуулиудын төсөл нь тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд хамаарах асуудлыг бүрэн тусгаагүй гэж үзсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Чингис хаан” нэр, Чингис хааны хөргийг хэрэглэх тухай, ”Чингис хаан” нэр, Чингис хааны хөргийг ашигласны төлбөрийн тухай хуулиудын төслийг хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР