Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2004 › Хуулийн төсөл буцаах тухай

uih-togtool

Хуулийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Хуулийн төсөл буцаах тухай

2004-12-30, Улаанбаатар39

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.3.4-ийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд түүхэн тэмдэглэлт өдрийг нэмж оруулахдаа цогц байдлаар авч үзэн тодорхой судалгааны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй байх тул Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР