uih-togtool
Тогтоолын төсөл буцаах тухай
Хүчин төгөлдөрТогтоолын төсөл буцаах тухай
2004-12-30, Улаанбаатар40
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.3.4-ийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Засгийн газраас 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул төслийг хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР