uih-togtool
Улсын Их Хурлын гишүүн Л.Гүндалайн бүрэн эрхийн тухай
Хүчин төгөлдөрУлсын Их Хурлын гишүүн Л.Гүндалайн бүрэн эрхийн тухай
2004-01-29, Улаанбаатар8
Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын гишүүн Л.Гүндалайд холбогдох эрүүгийн хэргийг түүний Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шийдвэрлэх боломжтой байх тул Улсын Их Хурлын гишүүн Л.Гүндалайн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсүгэй.
Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР