uih-togtool
Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль товлон зарлах тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль товлон зарлах тухай
2004-04-08, Улаанбаатар9
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг 2004 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс товлон зарласугай.
Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2004 оны 6 дугаар сарын 27-ны өдөр явуулахаар тогтоосугай.
Энэ тогтоолыг 2004 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ