uih-togtool
Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай
Хүчин төгөлдөрСонгуулийн зардлын хэмжээг батлах тухай
2004-04-08, Улаанбаатар10
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын 2004 оны ээлжит сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 696578660 төгрөгөөр тогтоосугай.
Энэхүү зардлыг 2004 оны батлагдсан төсвөөс гаргахыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.
Энэ тогтоолыг 2004 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ