uih-togtool
Хуулийн болон Улсын Их Хурлын тогтоолын төслүүд буцаах тухай
Хүчин төгөлдөрХуулийн болон Улсын Их Хурлын тогтоолын төслүүд буцаах тухай
2004-04-15, Улаанбаатар13
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.3.4-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиар агентлагийн тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэн тул Засгийн газраас өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Патентийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авто замын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дайчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний нисэхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авто тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР