uih-togtool
Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
Хүчин төгөлдөрТөрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
2004-04-22, Улаанбаатар14
Төрийн албаны тухай хуулийн 28.5, 28.10-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг хавсралтаар баталж, 2004 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн өндөр албан тушаалын болон түүнтэй адилтгах төрийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2002 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР