uih-togtool
“Замын-Үүд” чөлөөт бүс байгуулах тухай
Хүчин төгөлдөр“Замын-Үүд” чөлөөт бүс байгуулах тухай
2004-04-22, Улаанбаатар17
Чөлөөт бүсийн тухай хуулийн 5.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Дорноговь аймгийн нутагт Замын-Үүд боомтыг түшиглэн “Замын-Үүд” чөлөөт бүс байгуулсугай.
Энэ заалтад 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 33 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан
”Замын-Үүд” чөлөөт бүсийн газрын хэмжээг 900 га-аар тогтоож, хилийн заагийг хавсралтаар баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР