uih-togtool
“Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл”-д өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөр“Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл”-д өөрчлөлт оруулах тухай
2004-04-23, Улаанбаатар19
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын 2001 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл”-ийн 2.1.7-гийн 2 дахь хэсгийн …чиглэлээр ажиллах гэсний дараа …дотоод… гэж нэмсүгэй.
“Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл”-ийн 2.2.4-ийн 2 дахь хэсгийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:
-Багануур ХК, Шивээ Овоо ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг Дэлхийн банк болон Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийг графикийн дагуу төлөх нөхцөлтэйгээр хувьчлах;
“Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл”-ийн “2.4. Нийгмийн салбарын өөрчлөн байгуулалт, хувьчлал” гэсэн хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ