Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2004 › Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаатай адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаатай адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаатай адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд өөрчлөлт оруулах тухай

2004-04-23, Улаанбаатар20

Төрийн албаны тухай хуулийн 5.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын 2002 оны 73 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаатай адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийн тусгай албан тушаалын ТӨ-IVA-ийн “Төрийн хянан шалгах хорооны дарга” гэснийг “Монгол Улсын Ерөнхий аудитор”, ТӨ-VIA -ийн Төрийн хянан шалгах хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга гэснийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ