Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2004 › Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг батлах тухай

uih-togtool

Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг батлах тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг батлах тухай

2004-04-23, Улаанбаатар21

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг хавсралтаар баталсугай.

2.

Бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган, тодорхой хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл боловсруулан ажиллах, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

3.

Бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо (Т.Ганди)-нд даалгасугай.

4.

Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Монгол Улсын төрөөс баримтлах хүн амын бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын 1996 оны 22 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ