Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2004 › Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай

uih-togtool

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай

2004-05-06, Улаанбаатар25

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль батлагдсантай холбогдуулан 2004 оны 12 дугаар сарын 1-ний дотор дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:

1/

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд заасан “Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”, “Пиротехникийн хэрэгслийг ашиглах аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг шинэчлэн боловсруулж, батлах;

2/

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд заасан холбогдох стандартыг гаргаж мөрдүүлэх;

3/

тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн улсын хэмжээний тооллогыг явуулж, дүнг тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдээллийн санд оруулах.

2.

Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /Д.Лүндээжанцан/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР