Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2004 › Үндсэн хуулийн цэцийн 2004 оны 2/01 дүгээр дүгнэлтийн тухай

uih-togtool

Үндсэн хуулийн цэцийн 2004 оны 2/01 дүгээр дүгнэлтийн тухай

Хүчин төгөлдөр

Үндсэн хуулийн цэцийн 2004 оны 2/01 дүгээр дүгнэлтийн тухай

2004-05-07, Улаанбаатар27

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн 15.1.5, 15.1.6-д заасныг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байхад 3 шүүгч гурван өөр санал гаргавал шүүх хуралдаан даргалагчийн саналаар шийдвэр гаргаж, эсрэг саналтай 2 шүүгчийн саналыг бичгээр авч шийдвэрт хавсаргана.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс… нь төрийн үйл ажиллагааны зарчим мөн”, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “бүх шатны шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2004 оны 2/01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

2.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн сайн дураараа гэр бүлийн гишүүн, төрөл садангаараа, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Арван зургадугаар зүйлийн 12, 14, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчөөгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2004 оны 2/01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР