Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2004 › Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2004-05-13, Улаанбаатар30

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н. Энхбаяр/-т даалгасугай:

1/

гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор шүүгч, прокурор, цагдаагийн болон нийгмийн ажилтныг давтан сургах, иргэний нийгмийн оролцоог өргөжүүлэх зорилгоор гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр батлан, хэрэгжүүлэх;

2/

хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нийцүүлэх арга хэмжээ авах.

2.

Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо /Т.Ганди/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР