Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2004 › “Энхийн төлөө” медаль бий болгох тухай

uih-togtool

“Энхийн төлөө” медаль бий болгох тухай

Хүчин төгөлдөр

“Энхийн төлөө” медаль бий болгох тухай

2004-05-14, Улаанбаатар33

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

НҮБ-ын энхийг сахиулах хүчин, олон улсын бусад ажиллагаанд оролцсон цэрэг, цагдаагийн албан хаагчид, энхийг сахиулах, хүмүүнлэгийн асуудлаар идэвхтэй ажиллаж, амжилт гаргасан гадаадын болон Монгол Улсын иргэнийг шагнах “Энхийн төлөө” медаль бий болгосугай.

2.

”Энхийн төлөө” медалийн загварыг 1 дүгээр хавсралтаар , “Энхийн төлөө” медалийн тодорхойлолт, шагнах журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР