Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2004 › Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлыг хянан шийдвэрлүүлэх тухай

uih-togtool

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлыг хянан шийдвэрлүүлэх тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлыг хянан шийдвэрлүүлэх тухай

2004-07-09, Улаанбаатар35

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабанди Монгол Улсын Үндсэн хуулийн хорин гуравдугаар зүйлийн 2, хорин долдугаар зүйлийн 6, далдугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн асуудлыг хянан шийдвэрлүүлэхээр Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хандаж хүсэлт гаргах нь зүйтэй гэж үзсүгэй.

2.

Энэ тогтоолын батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР