uih-togtool
Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох, Ерөнхий сайдыг чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын даргыг сонгох, Ерөнхий сайдыг чөлөөлөх тухай
2004-08-13, Улаанбаатар2
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалт, 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын даргаар Улсын Их Хурлын гишүүн Намбарын Энхбаярыг сонгосугай.
Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсонтой холбогдуулан Намбарын Энхбаярыг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг 2004 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Д.ДЭМБЭРЭЛ