uih-togtool
Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрБайнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
2004-08-23, Улаанбаатар9
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн дүгнэлтийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын гишүүдийн саналыг харгалзан Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатарыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Төсвийн байнгын хорооны гишүүнээр, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхбаярыг Төрийн байгуулалтын болон Төсвийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.
Энэ тогтоолыг 2004 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР