uih-togtool
Ерөнхийлөгчийн хоригийн тухай
Хүчин төгөлдөрЕрөнхийлөгчийн хоригийн тухай
2004-09-06, Улаанбаатар12
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 14.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Улсын Их Хурлын дөрөв дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг товлон зарлаж, уг чуулганы ажиллагаа албан ёсоор эхэлсэн байхад өмнөх сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурал 2004 оны 7 дугаар сарын 9-ний өдөр “Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлыг хянан шийдвэрлүүлэх тухай” 35 дугаар тогтоол, мөн сарын 22-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Техникийн хамтын ажиллагааны тухай БНМАУ-ын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулиуд болон “Ж.Бямбадоржийг Улсын Их Хурлын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” , “Ж.Бямбадоржийг Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай”, “Н.Чинбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай”, “Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай” 36, 37, 38, 39 дүгээр тогтоолууд гаргасан нь үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, хорин долдугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус харшилсан гэж үзэж 2004 оны 7 дугаар сарын 27-ны өдөр тавьсан хоригийг хүлээн зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР