uih-togtool
Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай
Хүчин төгөлдөрТөрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай
2004-09-22, Улаанбаатар14
Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг хавсралтаар баталсугай.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж Улсын Их Хурлын 2004 оны намрын чуулганаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т үүрэг болгосугай.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2002 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 58 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ тогтоолыг 2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР