Нүүр ›
uih-togtool ›
2004 ›
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль товлон зарлах тухай
uih-togtool
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль товлон зарлах тухай
Хүчин төгөлдөрАймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль товлон зарлах тухай
2004-09-22, Улаанбаатар15
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2004 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ням гаригт явуулахаар 2004 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн товлон зарласугай.
Энэ тогтоолыг 2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР