uih-togtool
Сонгуулийн зардлын хэмжээ батлах тухай
Хүчин төгөлдөрСонгуулийн зардлын хэмжээ батлах тухай
2004-09-22, Улаанбаатар16
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2004 оны ээлжит сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 545,755.0 мянган төгрөгөөр тогтоосугай.
Дээрх зардлын 112,477.3 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай.
Энэ тогтоолыг 2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР