Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2004 › Хууль, тогтоолын төсөл буцаах тухай

uih-togtool

Хууль, тогтоолын төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Хууль, тогтоолын төсөл буцаах тухай

2004-09-24, Улаанбаатар17

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.3-ийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын 3 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд өргөн мэдүүлэгдсэн болон хэлэлцэж шийдвэрлээгүй хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийн санаачлагч өөрчлөгдсөн, эдгээр төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газрын санал авах шаардлагатай байгаа зэргийг харгалзан хавсралтад дурдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хууль санаачлагчид буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР