Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2004 › Улсын Их Хурлын 2004 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай

uih-togtool

Улсын Их Хурлын 2004 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Улсын Их Хурлын 2004 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай

2004-09-24, Улаанбаатар18

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Байнгын хороод, нам, эвслийн бүлгээс ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын 2004 оны намрын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:

1/

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

2/

Монгол Улсын 2005 оны улсын төсвийн тухай хуулийн төсөл;

3/

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2005 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

4/

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2005 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/

Үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн төсөл;

6/

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

7/

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

8/

бусад.

2.

Улсын Их Хурлын 2004 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нар болон Тамгын газар /Н.Лувсанжав/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР