uih-togtool
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрҮндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай
2004-09-28, Улаанбаатар19
Монгол Улсын Үндсэн хуулийн жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Бүрэн эрхийн нь хугацаа дуусгавар болсон тул Намжилын Чинбат, Дамбадаржаагийн Чилхаажав нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг 2004 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР