Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2004 › Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай

uih-togtool

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай

Хүчин төгөлдөр

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай

2004-09-28, Улаанбаатар20

Монгол Улсын Үндсэн хуулийн жаран тавдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын санал болгосноор Жамсрангийн Бямбадорж, Пунсалмаагийн Очирбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсугай.

2.

Энэ тогтоолыг 2004 оны 9 дүгээр сарын 28 -ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР