Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2004 › Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай

uih-togtool

Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай

2004-09-28, Улаанбаатар21

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйл, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Засгийн газрын гишүүн, сайдаар дор дурдсан хүмүүсийг томилсугай: 1/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын шадар сайдаар Чүлтэмийн Улааныг; 2/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдаар Уламбаярын Барсболдыг ; 3/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар Нямжавын Батбаярыг ; 4/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Бадарчийн Эрдэнэбатыг; 5/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар Пунцагийн Цагааныг; 6/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайдаар Цэндийн Мөнх-Оргилыг; 7/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайдаар Гаваагийн Батхүүг; 8/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Цэвэлмаагийн Баярсайханыг; 9/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Норовын Алтанхуягийг; 10/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш, эрчим хүчний сайдаар Түвдэнгийн Очирхүүг; 11/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайдаар Сүхбаатарын Батболдыг; 12/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Цэндийн Нямдоржийг; 13/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар Дэндэвийн Тэрбишдагвыг; 14/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар Төгсжаргалын Гандийг; 15/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Сангажавын Баярцогтыг; 16/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, гамшгийн асуудал эрхэлсэн сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг; 17/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдаар Ичинхорлоогийн Эрдэнэбаатарыг. 2.Энэ тогтоолыг 2004 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР