Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2004 › Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай

uih-togtool

Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр

Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай

2004-09-28, Улаанбаатар22

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн, Монгол Улсын Засгийн газрын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулж Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Уламбаярын Барсболдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдын; Жүгдэрдэмидийн Гүррагчааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын; Аюурзанын Цанжидийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын; Лувсангийн Эрдэнэчулууныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайдын; Бямбын Жигжидийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайдын; Шийлэгийн Батбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын; Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Санхүү, эдийн засгийн сайдын; Чимиддоржийн Ганзоригийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайдын; Цэндийн Нямдоржийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын; Даржаагийн Насанжаргалыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын; Пагважавын Нямдавааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын; Өлзийсайханы Энхтүвшинг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.

2.

Энэ тогтоолыг 2004 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР