uih-togtool
Байнгын хорооны гишүүнээр батлах тухай
Хүчин төгөлдөрБайнгын хорооны гишүүнээр батлах тухай
2005-10-03, Улаанбаатар55
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, өөрсдийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын гишүүн Зандаахүүгийн Энхболдыг Аюулгүй байдал, гадаад бодлогын, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжлийн болон Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр, Улсын Их Хурлын гишүүн Миеэгомбын Энхболдыг Аюулгүй байдал, гадаад бодлогын, Төрийн байгуулалтын болон Төсвийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.
Энэ тогтоолыг 2005 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ