uih-togtool
Элчин сайдын яаманд газар түрээсээр ашиглуулах тухай
Хүчин төгөлдөрЭлчин сайдын яаманд газар түрээсээр ашиглуулах тухай
2005-10-06, Улаанбаатар56
Газрын тухай хуулийн 17.1.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яаманд одоо ашиглаж байгаа газрыг нь урт хугацааны түрээсийн гэрээгээр ашиглуулахаар тогтсугай.
Энэтхэгийн талтай газар ашиглуулахаар гэрээ байгуулж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар/Ц.Элбэгдорж/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ