Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2005 › Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 2/04 дүгээр дүгнэлтийн тухай

uih-togtool

Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 2/04 дүгээр дүгнэлтийн тухай

Хүчин төгөлдөр

Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 2/04 дүгээр дүгнэлтийн тухай

2005-11-03, Улаанбаатар61

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн 15.1.6-д заасныг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн “Итгэлцүүрийг шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай“ 22 дугаар тогтоолын “1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120000 төгрөгөөр тогтоосугай“ гэсэн 2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөв дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн байна гэсэн Үнсдэн хуулийн цэцийн 2005 оны 2/04 дүгээр дүгнэлтийн холбогдох заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ