Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2005 › Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2005-11-03, Улаанбаатар63

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүн З.Энхболдын хүсэлтийг харгалзан түүнийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр баталсугай.

2.

Энэ тогтоолыг 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ