Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2005 › Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай

uih-togtool

Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай

Хүчин төгөлдөр

Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай

2005-11-11, Улаанбаатар65

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 15.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2001 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн зарим заалтыг тайлбарлах тухай Улсын Их Хурлын 1993 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 27 дугаар тогтоол, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийн зарим заалтыг тайлбарлах тухай Улсын Их Хурлын 2000 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ