uih-togtool
Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрХууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай
2005-11-17, Улаанбаатар71
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Санхүүгийн зохицуулах хорооны гишүүдийг томилуулах, дүрмийг батлуулах, Үнэт цаасны хороог зохих журмын дагуу татан буулгах арга хэмжээ авахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Дамиран/-нд даалгасугай.
Монголбанк, Үнэт цаасны хороо, Улсын мэргэжлийн хяналтын газрын бүтцэд ажиллаж байгаа банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, даатгал, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий газар, албадыг Санхүүгийн зохицуулах хорооны бүтцэд шилжүүлэх арга хэмжээг тусгай төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Ц.Элбэгдорж/, Улсын Их Хурлын Эдийн засгийн Байнгын хороо /Ц.Дамиран/, Монголбанк /О.Чулуунбат/-нд тус тус даалгасугай.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ