uih-togtool
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрТогтоолд өөрчлөлт оруулах тухай
2005-11-17, Улаанбаатар72
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын 2002 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 73 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаатай адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийн Үнэт цаасны хорооны дарга гэснийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга гэж өөрчилсүгэй.
Энэ тогтоолыг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ