uih-togtool
Монгол Улсын Их Хурлын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
2005-01-20, Улаанбаатар6
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу “Эх орон-Ардчилал” эвсэл дэх намууд эвслээ цуцалж Улсын Их Хурал дахь эвслийн бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болсон тул Монгол Улсын Үндсэн хуулийн хорин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, өөрийнх нь гаргасан хүсэлтийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын гишүүн Санжаасүрэнгийн Оюуныг Монгол Улсын Их Хурлын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг 2005 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН