uih-togtool
“Цагааннуур” чөлөөт бүс байгуулах тухай
Хүчин төгөлдөр“Цагааннуур” чөлөөт бүс байгуулах тухай
2005-12-01, Улаанбаатар74
Чөлөөт бүсийн тухай хуулийн 5.1, “Цагааннуур” чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт “Цагааннуур” чөлөөт бүс байгуулсугай.
”Цагааннуур” чөлөөт бүсийн нутаг дэвсгэрийн хэмжээг 708.4 га байхаар тогтоож, хилийн заагийг хавсралтаар баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ