Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2005 › Хууль, тогтоолын төслүүд буцаах тухай

uih-togtool

Хууль, тогтоолын төслүүд буцаах тухай

Хүчин төгөлдөр

Хууль, тогтоолын төслүүд буцаах тухай

2005-12-08, Улаанбаатар76

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.12.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс Засгийн газрын саналыг тусгаж, төслийг дахин боловсруулах шаардлагатай байгааг харгалзан Улсын Их Хурлын гишүүн асан Л.Цэрэнжаваас 2003 оны 6 дугаар сарын 6- ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн, Ашигт малтмал гар аргаар олборлох тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмал гар аргаар олборлох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Ашигт малтмал гар аргаар олборлох тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг буцаасугай.

2.

Ашигт малтмал гар аргаар олборлох тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмал гар аргаар олборлох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, тэдгээрийг дагаж мөрдөх журмын тухай болон хэрэгжүүлэх арга хэмжээний тухай холбогдох хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, 2005 оны 12 дугаар сард багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ц.Элбэгдорж /-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ