uih-togtool
Монгол Улсын 2006 оны төсвийн тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын 2006 оны төсвийн тухай
2005-12-30, Улаанбаатар82
хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын 2006 оны төсвийн тухай хуулийн 6.9 дэх хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцад тусгасан бүсийн болон орон нутгийн хөгжлийг дэмжих 7.6 тэрбум төгрөгийн хөрөнгийн хүрээнд хийгдэх ажлыг 2006 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх арга хэмжээний жагсаалтад оруулан, хэрэгжүүлэхийг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай.
Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн байнгын хороо /Р.Бадамдамдин/, Эдийн засгийн байнгын хороо /Ц.Дамиран/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ