Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2005 › Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2005-01-27, Улаанбаатар10

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.13-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:

1.

Гаалийн тарифын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан уг хуульд гаалийн татвараас чөлөөлөхөөр заасан барааны код, нэр төрлийг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн дагуу зааж мөрдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН